Монголын бурхан шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандоржийг өнөөдөр ширээнд залсан. Тэгвэл энэхүү үйл явдалд УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр оролцсон юм. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан,
"Монголын бурхан шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж лам сахил санваарь, эрдэм боловсрол төгс хүн, Монголын бурханы шашныг оюун санаа хөгжлийн шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна.
Монголын сүсэгтэн олны хайр талархлыг хүлээсэн Чой хамба Монголын бурханы шашны хөгжилд асар ихийг хийж бүтээсэн гэгээн зам мөртэй.
Гандантэгчэлин хийдийн ХАН СҮР, ХХlX ИХ НОМУН ХАН, МУСГЗ, ГАВЖ Д.ЧОЙЖАМЦ таны гэрэлт мөр тань үл тасарч, гэгээн мэлмий тань хурц байж, соён гэгээрүүлэх их үйлсэд тань өндөр амжилт хүсье" гэжээ.