Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: ҮАБЗ хуралдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

ҮАБЗ яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар цэрэг амиа алдсантай холбоотой батлан хамгаалахын салбарын асуудлыг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцоогүй гэж чуулганы хуралдааныг даргалсан УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар мэдээлэв.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн чуулганы хуралдаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар танилцуулах байсан ч ҮАБЗ хуралдаж байгаа тул түүний мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулсан юм.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар ҮАБЗ-ийн хуралдаанд оролцож байгаа тул чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар удирдан явуулсан юм.

ЭСЯ: Монгол иргэд гар тээш, ачаандаа ангийн зориулалттай бууны сум тээвэрлээд саатуулагдах тохиолдол гарч байна
ЭСЯ: Монгол иргэд гар тээш, ачаандаа ангийн зориулалттай бууны сум тээвэрлээд саатуулагдах тохиолдол гарч байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.