Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Роскосмос: 2021 оны сүүлчээр 2 жуулчинг сансарт аялуулна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 33 секунд

Зургийн эх сурвалж: Evening Standard 



Түлхүүр мэдээлэл: 

  • 2021 оны сүүлчээр 2 жуулчинг Олон Улсын Сансрын Станц руу аялуулна.
  • Аялах хоёр хүний нэрийг дараа жилийн эхэн гэхэд зарлана.

ОХУ-ын сансрын агентлаг Роскосмос 2021 оны сүүлчээр 2 жуулчинг Олон Улсын Сансрын Станц руу аялуулна хэмээн мэдэгдлээ. Тус 2 хүний нэрийг 2021 оны эхэн сард зарлах юм. 

“Сансрын аялал жуулчлалын тал дээр мэргэшсэн АНУ-ын Space Adventures компанитай хамтран байгуулсан гэрээний дагуу 2 хүнийг сансрын аялалд гаргана. Энэхүү аялал 2021 оны сүүлчээр товлогдоно.”, “Мөн жуулчид хөөргөх талаар Америкийн хэд, хэдэн компанитай ярилцаж байгаа”  хэмээн Роскосмос мэдээлжээ. 

Роскосмос болон Space Adventures гэх 2 компани 2022 оноос өмнө хамтран Олон Улсын Сансрын Станц руу хүн аялуулна хэмээн 2019 онд гэрээ байгуулсны дагуу уг аялал хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж.

Дэвсгэр мэдээлэл:
 Роскосмос болон Space Adventures-ийн хамтарсан анхны хөөргөлт 2001 онд Денис Тито гэх хүнийг аялуулж байжээ. Ингэснээр нийт 7 хүнийг гэрээний дагуу сансрын аялалд гаргаж байсан аж. Хамгийн сүүлд 2015 оны есдүгээр сард сансрын аялалыг зохион байгуулсан юм.  

Эх сурвалж: TASS

Ковид-19: ОХУ ирэх оноос сар бүр олон сая вакцин үйлдвэрлэнэ
Ковид-19: ОХУ ирэх оноос сар бүр олон сая вакцин үйлдвэрлэнэ
 
“Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” батлагдтал нийслэлийн иргэнд шинээр газар олгохыг түр зогсоожээ
“Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” батлагдтал нийслэлийн иргэнд шинээр газар олгохыг түр зогсоожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.