АН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ маргааш Нийслэлийн АН-ын даргын сонгууль болох гэж буйг мэдээлэв. Тодруулбал, Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 09.00 цагаас эхэлсэн бөгөөд орой 18.00 цаг хүртэл үргэлжлэх аж.
Энэ талаар АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж "Сонгуулийг АН-ын дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулдаг. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид ямар нэгэн цензур байхгүй.
Харин намын дотоод дүрэм, журмын хүрээнд сахилгын, хуулийн хүрээнд ял шийтгэл авч байгаагүй хүн байх ёстой" гэлээ.