Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баттөмөр: Цэцийн гишүүдийн ахуйн хангамж багадаагүй. Тиймээс нэмэх гэж байгаа цалингаасаа татгалзах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 44 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, ҮХЦ 9 гишүүнээс бүрддэг бөгөөд гурвыг нь УИХ, гурвыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхийн санал болгодог. Энэ дагуу УИХ-аас Л.Өлзийсайханыг, Ерөнхийлөгч Э.Энхтуяаг, Улсын дээд шүүхээс О.Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д танилцуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Цэцийн гишүүдийн ахуйн хангамж багадаагүй. Тиймээс нэмэх гэж байгаа цалингаасаа татгалзах хэрэгтэй" гэлээ.

ТАНИЛЦ: 21 аймгийн ЭМД-ын лавлах утас
ТАНИЛЦ: 21 аймгийн ЭМД-ын лавлах утас
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.