Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Налайх, Багануур дүүрэг дэх барилгын материалын үйлдвэр ашиглалтад орсноор 100 айлын ААН-үүдийг нүүлгэх боломж бүрдэнэ гэв

Ангилал
Нийгэм Эдийн засаг  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 34 секунд

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголоор урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцож, нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдэхэд зарцуулахаар төлөвлөөд буй.

Төсвийн тодотголтой холбоотой төлөөлөгч С.Эрдэнэбаяр Налайх, Багануур дүүрэг дэх үйлдвэр технологийн паркуудтай холбоотой зардал төсвийн тодотголд туссан эсэхийг тодруулж асуусан юм. Нийслэлийн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Хөрөнгө оруулалтын тасгийн дарга Б.Гантулга “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зураг төсөлд 853 сая төгрөг тавьсан. Гэхдээ үйлдвэр технологийн паркууд ороогүй. Харин Налайх дүүргийн барилгын материалын үйлдвэр, технологийн паркт долоон тэрбум, Багануур дүүргийнхт 800 сая төгрөг төсөвлөсөн. Эдгээр паркууд ашиглалтад орсноор 100 айлын барилгын материалын төвийг нүүлгэн шилжүүлж, замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой” гэв.

Түүнчлэн Төлөөлөгч Ц.Раднаабазар, Б.Мөнхцэцэг нар автозам арчилгааны төсвийн хүрэлцээ, хангамжийн талаар, Т.Отгонболд боловсролын салбарт тусгасан төсвийг танахын эсрэг байр сууриа тус тус илэрхийллээ. Харин төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар СХД-ийн “Залуус” хороололд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэх санал хэлсэн юм.

ОБЕГ: Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргав
ОБЕГ: Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргав
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.