Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түгжрэлийн сайд 2027 онд ашиглалтад орох МЕТРОНЫ төслөө Засгийн газарт танилцуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 30 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Хот хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан Улаанбаатар хотод метро барих төслөө танилцуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг төслийг БНХАУ-тай хамтарч хэрэгжүүлэх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн аравдугаар сард Киргизэд хийсэн айлчлалын үеэр талууд урьдчилсан байдлаар метро барих чиглэлд харилцан тохиролцсон байна.

Үе үеийн Засгийн газар, Хотын удирдлагуудын үед метро барих ажлыг хөнддөг ч ажил хэрэг болгож чадахгүй 20 жилийн нүүрийг үзсэн. Тэгвэл метро барих төслийг анх удаа Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулсан нь энэ аж. Эхний ээлжид ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд Энхтайвны өргөн чөлөө дагуу нэг шугамыг барихаар төлөвлөжээ. Сайд Б.Дэлгэрсайханы танилцуулгаар бол Таван шараас Баянзүрхийн товчоо хүрэх метрог 2027 он гэхэд ашиглалтад оруулах боломжтой аж.

Одоогийн байдлаар хэдэн төгрөгийн санхүүжилт зарцуулах, хэзээ эхлэх зэрэг нь нарийн тодорхойгүй байна. Санхүүжилтийн асуудал болон ТЭЗҮ-ийг дараагийн Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулах юм байна. Харин эдийн засаг, санхүүжилтийн схемээ хэд хэдэн хувилбартайгаар оруулж ирж, хэлэлцүүлэх нь зөв гэдэг саналыг Сангийн сайдын зүгээс өгсөн гэх мэдээлэл байна.

Одоо яригдаж буй метроны төслийн хүрээнд газрын дээр байгаа байгууламж, зам талбай, иргэдийн хувийн өмч зэрэгт ямар нэгэн нөлөөгүйгээр барихаар ерөнхий төлөвлөгөөгөө гаргажээ. Өөрөөр хэлбэл, газрын гадарга дээр байгаа дээрх бүтээн байгуулалтууд, газрын доор байгаа инженерийн шугам сүлжээг хөндөхгүйгээр метрогоо доош нь барих гэнэ.

Дашрамд сануулахад, метро барих төслийг хэрэгжүүлэхийн тулд нийслэл хотод харьяалалтай байгаа "Эрдэнэс баянбогд" уурхайг төслийн хүрээнд хөдөлгөхөөр нийслэлийнхэн судалж эхлээд удсан. Санхүүгийн асуудлаа шийдэх хамгийн боломжтой хувилбар одоогоор энэ бөгөөд чухам засаглал, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлыг нь нээлттэй байдлаар шийдвэрлэх нь чухал юм.

ЦЕГ: Эмчилгээнд яваад алга болсон гэх иргэн нь шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээ хийлгэж байгаа
ЦЕГ: Эмчилгээнд яваад алга болсон гэх иргэн нь шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээ хийлгэж байгаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.