Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Эмчилгээнд яваад алга болсон гэх иргэн нь шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээ хийлгэж байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн үүдэнд өчигдөр буюу энэ сарын 15-ны 17:00 цагийн үед нэр бүхий сайтаас “Архины албадан эмчилгээнд явсан хүү нь ор сураггүй болжээ” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тус дүүргийн 8 дугаар хорооны Хамтарсан багаас хорооны нутаг дэвсгэрт бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, байнга архидан согтуурдаг зарим иргэдийг 2023 оны тавдугаар сарын 02-ны өдөр дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын үзлэгт хамруулахад эмнэлгийн комиссын дүгнэлтээр иргэн Л нь согтуурах, мансуурах донтой гэж дүгнэгдсэн тул тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тавдугаа сарын 03-ны өдөр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн дагуу албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн.

Иргэн Л нь Зөрчлийн тухай хуулийн 5,2 /танхайрах/, 5,4 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/ дүгээр зүйл зэрэг зөрчилд холбогдож 2022 онд 7 удаа, 2023 онд 3 удаа торгуулийн шийтгэл болон шүүхээс 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр архины албадан эмчилгээнд анх удаа хамрагдаж байжээ.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэл хугацаатай хийнэ гэж заасан.

ҮЙЛ ЯВДАЛ: АН-аас Нийслэлийн намын даргын сонгуулийн талаар мэдээлэл хийнэ
ҮЙЛ ЯВДАЛ: АН-аас Нийслэлийн намын даргын сонгуулийн талаар мэдээлэл хийнэ
 
“Цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэрийг ХОЙШЛУУЛАХ үүрэг чиглэлийг өгсөн“
“Цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэрийг ХОЙШЛУУЛАХ үүрэг чиглэлийг өгсөн“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.