Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Биржээр арилжаалсан нүүрс нэвтрүүлэх тусгай гарц ашиглалтад ороогүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 0 секунд

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрчээ. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийн даргаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж томилогдсон.

Уг асуудалтай холбоотой Эдийн засаг хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, Макро эдийн засгийн бодлогын газрын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ нар 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцаж, Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн биелэлтийн талаар мэдээлэл авсан байна.

2022 оны 9 дүгээр сард 2.4 тэрбум ам.доллар хүртэл буурч, эдийн засаг хүндрээд байсан бол 2023 оны 10 дугаар сарын эцэст 4 тэрбум ам.доллар болж гадаад валютын нөөц нэмэгдсэн.

Экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд өмнөх оны мөн үед 20 хувиар агшаад байсан уул уурхайн үйлдвэрлэл энэ оны эхний 9 сард 33 хувиар өсөж, нийт эдийн засгийн өсөлт сэргэхэд голлон нөлөөллөө.

Тогтоолын хэрэгжилтийн үр дүнд 2023 оны эхний 10 сард нүүрсний экспорт 52 сая тоннд хүрч, үүнээс Гашуунсухайт боомтоор 56% нь буюу 30 сая тонныг, зэсийн баяжмалын экспорт 1 сая 275 мянган тоннд хүрч, үүнээс Гашуунсухайт боомтоор 56% буюу 710 мянган тонныг экспортолсон байна.

2024 онд 60 сая тонн нүүрс, 1.5 сая тонн зэсийн баяжмал экспортод гаргахаар төсөөлж, тооцоонд ашигласан. Экспортыг энэ түвшинд хүргэж нэмэгдүүлэхэд

-Гаалийн автомат бүрдүүлэлтийн систем, ухаалаг гарцын байгууламж, нүүрсний шинжилгээний лабораторийг Гашуунсухайт боомтод 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулах, лабораторийн шинжилгээг хил дээр түргэн шуурхай гүйцэтгэж, шинжилгээний дүгнэлтийг гаалийн бүрдүүлэлтэд автоматаар бүртгэж ажиллах”-ыг Гаалийн байгууллага, Татварын байгууллагад даалгалаа.

-Гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, цахим, цаасгүй тогтолцоонд шилжих талаар ЗГ-ын хуралдаанд нийт 11 удаа яригдаад байна. Гэсэн хэдий ч бодитой үр дүнд хүрсэн эсэх нь эргэлзээтэй байна. Тухайлбал, тээврийн гэрээний бүртгэлд үндэслэн гаалийн байгууллага компаниудаас гаалийн итгэмжлэгдсэн тээврийн зөвшөөрөл шаарддаг байдлыг болиулах шаардлагатай, мөн бусад бүх төрлийн цаасан баримт, бүрдүүлэлт шаарддагийг болих, бууруулах шаардлагатай байна.

-Биржээр арилжаалсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх. Гашуунсухайт боомт дээр биржийн нүүрсийг тусгай гарцаар экспортлох талаар Засгийн газрын 2023 оны 5-р сарын 3-ний өдрийн 159 дугаар тогтоол батлагдаад 6 сар өнгөрсөн хэдий ч өнөөг хүртэл бодитой ажил хэрэг болоогүй байна. Энэ тогтоолд: “Нээлттэй цахим арилжаагаар экспортод гаргах нүүрсийг гэрээнд тусгагдсан хугацаанд худалдан авагч талд саадгүй хүргэх зорилгоор Гашуунсухайт боомтын тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг 2023 оны 5-р сард багтаан зохион байгуулахыг Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хилийн боомтын захиргаанд үүрэг болгосон.

Эдгээр 3 төрлийн үндсэн ажлыг 2023 онд багтаан шийдвэрлэж дуусгах шаардлагатайг хөндлөө.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолооч нар төмөр замын гарам давж зогсох нь байтугай 10 метрийн наана зогсох ёстой
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолооч нар төмөр замын гарам давж зогсох нь байтугай 10 метрийн наана зогсох ёстой
 
ТАНИЛЦ: ЕБС-ийн сурагчдын амралтын ХУВААРЬ
ТАНИЛЦ: ЕБС-ийн сурагчдын амралтын ХУВААРЬ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.