Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн дуурийн оскар Олон улсын дуурийн найм дахь удаагийн шагнал болох "Дуурийн шилдэг баритон" шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорчээ. Тэрбээр энэ шагналын эзнээр 2020 онд шалгарч байв.
Энэ удаагийн шагналд дэлхийн дуурийн урлагийн шилдэгийн шилдэг 15 дуурийн дуучдаас хоолой тус бүрээс 3 дуучныг шалгаруулж дэвшүүлснээс Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшин шалгарчээ. Дуурийн "Оскар" хэмээн үнэлэгддэг энэхүү нэр хүндтэй шагналд дуучид, симфони хөгжмийн удирдаач, найруулагч, урлагийн хувцасны дизайнерууд гэхчлэн 30-аад уран бүтээлч нэр дэвшсэн байна.