Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Kadr FW24” загварын шоу болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 59 секунд

“Kadr” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Кадр буюу Б.Энхбаатар “Kadr FW24” шоугаа хийхээр болжээ. Энэ удаагийн шоугаараа гурван коллекцын нийт 120 гаруй загваруудыг танилцуулах юм. Түүнчлэн загвар өмсөгч С.Төгс тэргүүтэй шилдэг 30 модель загваруудыг өмсөж танилцуулах аж.

Тэрбээр “Энэ удаа 2024 оны загварын хэв маягийн дагуу улаан өнгийг онцолж авлаа. Түүнчлэн сул загварын болон биеийн галбирыг илүү тодотгосон загваруудын нийлэмжийг хослуулан гаргах гэж зорилоо. Санаа, агуулгын хувьд зохилдлогоогүй хувцасны нийлэмж, буруу зөрүүгийн зохиромж гэхэд болно. Үүгээрээ энэ нийгмийн замбараагүй тогтолцоог шүүмжилж, загваруудаараа “дуугарах”-ыг хүслээ” гэсэн юм. “Kadr FW24” шоу энэ сарын 23-нд “Улаанбаатар” зочид буудлын их танхимд болно.

Л.Энх-Амгалан: Тэтгэврийг 100 мянгаар нэмэгдүүлэхтэй холбоотойгоор сайд нарын багцаас 1.7 хувийн таналт хийнэ. Надаас л гэхэд 70 орчим тэрбум төгрөгийн таналт хийнэ гэсэн үг
Л.Энх-Амгалан: Тэтгэврийг 100 мянгаар нэмэгдүүлэхтэй холбоотойгоор сайд нарын багцаас 1.7 хувийн таналт хийнэ. Надаас л гэхэд 70 орчим тэрбум төгрөгийн таналт хийнэ гэсэн үг
 
Д.Энхтүвшин: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нөхөн сонгуультай холбоотойгоор Т.Дүүрэнг хорихоор болсон бол ноцтой асуудал байна
Д.Энхтүвшин: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нөхөн сонгуультай холбоотойгоор Т.Дүүрэнг хорихоор болсон бол ноцтой асуудал байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.