Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг Говь-Алтай аймагт ажиллаж, Гар сарвуу дээд мөчдийн гэмтэл болон цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы тогтворгүй хугарал хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Тус баг бүрэлдэхүүнд,
- ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн Мэс заслын тасгийн эмч.П.Баярсайхан
- Гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмч. Д.Даваажаргал
- Мэс заслын тасгийн сувилагч С.Дорж жолооч И.Сүхбат багтсан бөгөөд мөн
- Говь-Алтай аймгийн мэс заслын Монгол Улсын гавьяат эмч Л.Гантөмөр
- Гэмтлийн тасгийн эмч.Ш.Дагва Б.Ганхүрэл Б.Баатарцогт Т.Санчир-Од мэдээгүйжүүлэг эмч Сувилагч Бадмаа Бямбажав Ундармаа үйлчлэгч Баасанжаргал нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.
Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасагт мэс заслын дараах эмийн эмчилгээ хийлгэж байна