ҮСХ-оос энэ долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүн болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг танилцууллаа. Тодруулбал,
2023 оны 11 сарын 07-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.0 хувь, өмнөх 7 хоногоос 1.5 хувиар тус тус өссөн байна. Мөн үхэр, хонины мах ойролцоогоор 1 хувиар өссөн бол ямааны мах 1,8 хувиар буурчээ. Мөн хүнсний ногоо, гурил болон өндөгний үнэ нэмэгдсэн байна.