Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Тэгвэл яг одоо Засгийн газар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар
-Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- “Их өгөгдлийн сан байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглан төлбөр тооцоо хийх боломж, өнөөгийн байдлын талаар,
- Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2023 оны хагас жилийн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар
- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын талаар (COP17) зэрэг 16 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.