Арваннэгдүгээр сарын 8-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.
09.00-14.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, дэд болон байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан тус тус болно.
-Засгийн газар хуралдана.
09.00-12.00 цагт: “Пума имперал” зочид буудалд: “Асрахуйн эдийн засаг дахь сонсголгүй эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмэр” сэдэвт үндэсний чуулган болно.
11.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Монголын Үндэсний Уламжлалт уран хатгамалчдын холбооноос “Хайр хүндэтгэлийн урлал” уран хатгамалчдын үндэсний уралдаан болон Уран хатгамалчдын үндэсний анхдугаар чуулганы талаар мэдээлнэ.
13.30-17.00 цагт: МҮХАҮТ-д: Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн “SheTrades Mongolia Hub Beyond Your Border” үйл ажиллагаа болж, “Women Owned” тохирлын тэмдгийг нэвтрүүлэхэд бэлэн болсон талаар мэдээлнэ. Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан цахим B2B платформыг нээнэ.
-Үндэсний Урлагийн Их театрын "Монголын Их Хатад бүжгэн туульс 10 жил" тоглолт УДБЭТ-т болно.
-Гавьяат хуульч “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2024 оны шалгаруулалтыг зарлана.
-"Шангри-Ла" зочид буудалд: "Тээврийн 7 хоног" олон улсын форум үргэлжилж байна.
-НҮБ-ын Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллаж байна.