Дэйтон их сургуулийн сагсанбөмбөгийн багийн тамирчин Майк буюу Ш.Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийн шинэхэн оюутнууд дундаас "Бэлгэдлийн баг"-т нэрлэгдсэн. Тэрбээр, шинэ багтайгаа тоглож, эхний ялалтаа авсан байна. Тодруулбал, Сан-Францискогийн их сургуулийн Донс баг талбайдаа Бетесда их сургуулийн багийг 128-59 гэсэн харьцаатай илт давуу хожил авчээ. Дараагийн тоглолт ирэх Баасан гаригт Сэйнт Францис Ред Флаш багийн эсрэг болно.
Ш.Энхийн-Од талбайд 13 минутыг өнгөрүүлж,11 оноо, долоон ашигтай дамжуулалт, таван самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн байна.