Аэробик гимнастикийн 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 11 дүгээр сарын 18-ны Бямба гаригт Улаанбаатар хотноо, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн спорт цогцолборын зааланд зохион байгуулагдана. Тэмцээнийг дараах насны төрөл, ангиллаар зохион байгуулна. Үүнд,
Өсвөрийн 6-8 насны (2015-2017 онд төрсөн) тамирчид
- Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан (4) төрлөөр өрсөлдөнө.
Өсвөрийн 9-11 насны (2012-2014 онд төрсөн)
- Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, багийн (5) төрлөөр,
Өсвөрийн 12-14 насны (2009-2011 онд төрсөн)
- Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн багийн (6) төрлөөр,
Залуучуудын 15-17 насны (2006-2008 онд төрсөн)
- Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, баг, степ, бүжгийн багийн (7) төрлөөр,
18-с дээш насны (2005 оноос өмнө төрсөн)
- Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, баг, степ, бүжгийн багийн (7) төрлөөр тус тус өрсөлдөнө.