Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архидан согтуурахтай тэмцэх цогц бодлогыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хэрэгжүүлнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Зохицуулах зөвлөлөөс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, эрүүгийн хуулийн ял шийтгэлийн бодлогыг боловсронгуй болгох, ЕБС-ийн сурагчдад эрх зүйн мэдлэг олгох албан бус сургалтыг зохион байгуулах, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, нийслэлд морьт эргүүлийг ажиллуулах зэрэг нийт 65 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр Нийслэлд согтуурах, мансуурах донтой хүнийг албан эмчлэх төвийг Сонгинохайрхан дүүрэгт, Баруун бүсэд Баянхонгор аймагт, Зүүн бүсэд Дорнод аймагт байгуулах, архидан согтуурах донтой хүнд үзүүлэх сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээ, тусламж үйлчилгээний шинэ стандартыг нутагшуулах ажлыг зохицуулах зөвлөлөөс холбогдох байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлнэ.

Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 715 хамтарсан багийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

ҮСХ: Хүнсний бараа, ундаа, усны үнэ өнгөрсөн оноос 14.7 хувиар өсчээ
ҮСХ: Хүнсний бараа, ундаа, усны үнэ өнгөрсөн оноос 14.7 хувиар өсчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд