Даваа гараг бүр намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу МАН-ын бүлэг хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргажээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Согтуугаар жолоо барьсан этгээдэд эхний удаа бол Зөрчлийн хуулиар эрх хасах, торгох, эсвэл 7-30 хоног баривчлах арга хэмжээ авах, хоёр дахь удаа бол Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно гэсэн өөрчлөлтийг бүлэг дэмжлээ" гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зөрчил гаргасан эхний тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй аж.