Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: “What3words” апплейкшныг ашиглаж, гэрийнхээ хаягийг төвөггүй заах боломж бүрдэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 2 секунд

Алслагдсан дүүргүүдэд хаягжилтыг цахимжуулж эхэлсэн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ертөнцийн зүгээр гэрийнхээ хаягийг заадаг улс дэлхийд үлдсэнгүй. Хаягжилтын хуулийг батлахаар БХБЯ манай яамтай хамтраад ажиллаж байна. Хаягаа тодорхой болгож чадаагүйгээс болоод бид хүүхдээ хамгаалж чадахгүйд хүрч байна. Хүүхдүүд яаралтай үед хаягаа зааж өгөх гэхээр тодорхой зааж чаддаггүй. Тийм учраас хаягжилтын асуудлыг шийдэхгүй бол цаашдаа алхах бололцоогүй болох нь. Тиймээс гурван үгт хаягийг хэрэглэж хэвших хэрэгтэй байна. “what3words” буюу гурван үгт хаягийн гол онцлог нь юу вэ гэхээр 60 гаруй орны хэлээр орчуулагдсан. 2012 онд Лондонд анх туршиж үзсэн дэлхийн хаяг. Google-тэй албан ёсны интеграци хийгдчихсэн. Бид нар энэ хаягийг монголдоо хэвшүүлэх зорилгоор өнөөдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2059 айлын хашаан дээр гурван үгт хаягийг хадсан байна. Энэ бол зөвхөн хадсан нь. Хүн болгон гэрээсээ гарч ирээд “what3words” апплейкшн руу нэвтэрч, таны хаяган дээр тохиолдлын ямар гурван үг гарч ирж байгааг хараад хаягаа төвөггүй заах боломж бүрдэж байна. Энэ гурван үг "Emongolia-тай бүрэн холбогдсон. Хүүхдүүд чинь яаралтай үед Ekids-ээрээ ороод ганцхан товчлуур дарахад энэ гурван үгт хаягаар чинь цагдаагийн байгууллага төвөггүй олоод ирнэ. Бид өнгөрсөн хугацаанд цагдаа, онцгой гэх мэт шаардлагатай байгууллагуудтай энэ ажлуудыг интеграци хийж холбох ажлуудыг хийж гүйцэтгээд өнөөдөр та бүхэнд танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлснээ зарлаж байна" гэлээ.

Гэрэлтүүлгийн шон мөргөсөн жолоочийн 5 оноог хасч, учруулсан 2 сая гаруй төгрөгийг нөхөн төлүүлж, 100 мянган төгрөгөөр ТОРГОЖЭЭ
Гэрэлтүүлгийн шон мөргөсөн жолоочийн 5 оноог хасч, учруулсан 2 сая гаруй төгрөгийг нөхөн төлүүлж, 100 мянган төгрөгөөр ТОРГОЖЭЭ
 
ФОТО: 35 дахь удаагийн НОМЫН БАЯР
ФОТО: 35 дахь удаагийн НОМЫН БАЯР
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.