Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ногоон нуур орчимд хэрэгжиж буй 1,008 айлын орон сууцны төслийн үндсэн бүтээцийн ажил дуусжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд хэрэгжүүлж буй 1,008 айлын орон сууцны төсөл 2019 оноос эхэлсэн. Нийслэлийн удирдлагууд болон БНХАУ-ын Элчин сайдын яамны холбогдох албаныхан өнөөдөр тус төслийн явцтай өнөөдөр танилцсан байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК, туслан гүйцэтгэгчээр монгол аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгах аж.

Тус төслийг БНХАУ-ын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтөд зориулах шаардлага тавьсан. Иймд нийслэлийн зүгээс Монгол Улсын Засгийн газар, БХБЯ-д уг орон сууцны хотхоныг гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар чөлөөлөлтөд зориулах санал хүргүүлжээ.

1,008 айлын орон сууцны төсөлд ойролцоогоор 300 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниуд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн 50-60 орчим инженер, техникийн ажилчид мэргэжлийн зөвлөгөө өгөн ажиллаж байгаа аж.

Найман блок барилгын үндсэн бүтээцийн ажил дуусаж, 21 давхартаа хүрсэн аж. Цаг агаар хүйтэрч байгаа тул дулаалгын арга хэмжээ авч, техникийн давхрууд болон хуурай маягийн гадна фасад, цонх угсралт, дотор сантехникийн ажлуудаа үргэлжлүүлнэ гэдгийг төслийн нэгжээс онцоллоо.

Хан-Уул дүүрэгт өнгөрсөн шөнө гал гарч, таван айл шатжээ
Хан-Уул дүүрэгт өнгөрсөн шөнө гал гарч, таван айл шатжээ
 
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
ПАРИС-2024: О.Есүгэн эхний тулаанаа 18.36 цагаас Колумбын тамирчинтай хийнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц