УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Төлбөртэй бүсийнхээ бүсчиллээ жоохон томруулах боломж байхгүй юу. Торгуультай авто машинуудыг хөдөлгөөнд оролцохыг нь хязгаарлаад ачаад явбал яасан юм бэ" гэлээ.