УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар төв рүү орох иргэд 27.000 төгрөг төлж орно гэх асуудалд тайлбар өглөө. Тэрбээр "Хотын төв рүү 27 мянган төгрөг төлж нэвтэрнэ гэх ташаа мэдээлэл гараад байна. Ийм зүйл байхгүй. 1000 төгрөг ч байж болно" гэсэн юм.