2023 оны Нийслэлийн засаг даргын А/1188 дугаар захирамж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 157 дугаар тушаал, СХДЭМТ-н Даргын 2023 оны 10 сарын 30-ны өдрийн А/99 дугаар тушаалын дагуу "Сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах, сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэх" ажилд хорооны нийгмийн ажилтан, зохион байгуулагч нарын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор" 2023 оны 11 сарын 01-ний өдөр СХД-н 43 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтаар,
- Сүрьеэ өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэлт
- Сүрьеэ өвчний өнөөгийн байдал,эрсдэлт бүлгийн хүн амын судалгааг хэрхэн гаргах
- Сүрьеэтэй өвчтний ялгаварлан гадуурхалт
- Сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг үзлэгийг үр дүнтэй зохион байгуулахад хорооны нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нар хэрхэн хамтран ажиллах зэрэг олон талт сэдвүүдээр харилцан ярилцаж санал солилцлоо.