Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүдний болор цайх өвчтэй 3000 хүнийг Өвөр Монголд үнэ төлбөргүй эмчилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Улаан загалмай байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. 

Гэрээний хүрээнд дараах хүмүүнлэгийн ажлыг ирэх 4 жилд хамтран хэрэгжүүлнэ. 

  • Нүдний болор цайх өвчтэй 3000 хүнийг \жилд 500 орчим хүн\ үнэ төлбөргүй болор суулгах мэс заслын эмчилгээнд хамруулна.
  • Эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх 1000 сургагч багшийг олон улсын хөтөлбөрийн дагуу бэлтгэнэ.
  • Нүдний нарийн мэргэжлийн 50 эмчийг БНХАУ-д мэргэшүүлэх сургалтанд хамруулна.
  • Замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлж, холын замд яаралтай тусламж үзүүлэх хоёр төв байгуулах юм байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ мотоцикльтой ус руу орон осолджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ мотоцикльтой ус руу орон осолджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -3 хэм хүйтэн
МАРГААШ: Улаанбаатарт -3 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.