Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ мотоцикльтой ус руу орон осолджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Айрхан нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 205 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т Тус аймгийн харьяат иргэн Ч /36 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 07.28-ны өдрийн 17:00 цагийн орчим мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болжээ.

Тус аймгийн Цагдаагийн газраас хамтран ажиллах  хүсэлтийг ОБЕГ 07.29-ний өдрийн 16:28 цагт хүлээн авсан байна. Тус сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09:00 цагийн орчим “Айрхан нуур”-аас /эргээс 2 метр/ мотоциклийг олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, нуураар 300 метр урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоожээ. Ингээд 07.30-ны өдрийн 06:30 цагт иргэн Ч-ын цогцсыг “Айрхан нуур”-ын эргээс 200 метрийн зайд нуурын мандалд хөвж байсныг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хонгконгд дөрвөн оюутныг
Хонгконгд дөрвөн оюутныг "Хятадаас салан тусгаарлах үйл ажиллагаа явуулсан" шалтгаанаар баривчилжээ
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.