Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянгол дүүргийн ахмадууд дунд зохион байгуулдаг “Урлагийн наадам“ дахин зарлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн санаачилгаар Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Хассуурь сангаас уламжлал болгон зохион байгуулж байгаа Ахмадын Урлагийн Наадам дахин зарлагдлаа.

Залуу халуун насаа улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зориулж, ирээдүй хойч үеийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөж ирсэн ахмад настнуудын дунд зохион байгуулдаг Урлагийн наадамд өнгөрсөн жил Баянгол дүүргийн 1000 орчим ахмад оролцжээ.

Энэ удаад дүүргийн нийт ахмадууд дунд нээлттэй зарлаж байгаа “Урлагийн наадам” дараах гурван үе шаттай явагдах юм байна.

  • I үе шат: 2023 оны 11-р сарын 01-ний өдрөөс 11 сарын 10-ны хооронд хороодын шатанд шалгаруулах.
  • II үе шат: 2023 оны 11 дүгээр сарын 11,12-ны өдөр Баянгол дүүргийн Төмөр замын соёлын ордонд болно.
  • III үе шат: 2023 оны 11 дүгээр сарын 25,26-ны өдөр Улаанбаатар паласт болно.

УБТЗ-ын Үл эвдэх сорилтын лаборатори магадлан итгэмжлэгдлээ
УБТЗ-ын Үл эвдэх сорилтын лаборатори магадлан итгэмжлэгдлээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц