Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байна.
Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг дараах зүйлийг ярилаа. Тэрбээр, "Есөн сараас хойш миний биеийн байдал сайнгүй байгаа. Биеэр юм туурсан. Хоёр хөл гар дээр идээтэй зүйл гарсан ч одоо хумигдсан. Тиймээс 461-р ангийнханд хүсэлт гаргасан. Энэ зүйл ясандаа хүрэх гэээд байх шиг байна гэж. Мөн буйл болон гар хөхрөөд эхэлсэн. Тиймээс цусны шинжилгээ авсан. Гэвч шинжилгээний хариуг харуулаагүй. Тиймээс эмчилгээнд орох хэрэгтэй байна.
Би шүүх хуралд цагаатгах байр суурьтайгаа орж байгаа. Учир нь 194 хавтаст материалын ард намайг буруутгах юу ч байхгүй зөвхөн гэрчийн мэдүүлгүүд л байна лээ" хэмээв.