Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Томуу дэгдэхээс урьтаж, амны хаалтаа зүүж хэвшье

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 30 секунд

Хэдхэн жилийн өмнө бид ковидын балгаар хөл хорионд орж, хэсэг хугацаанд гэрийн хаяа манасан. Гэхдээ дан ганц балаг гэхгүй ковидын буянаар бас олон зүйлийг амьдралдаа хэвшүүлж, маш олон боломжийг ч нээж харсан. Хамгийн энгийн нь л гэхэд ковидын үед гараа тогтмол угааж, амны хаалтыг ч тогтмол зүүж хэвшиж, тэр ч бүү хэл онлайнаар суралцах боломжтойгоо ч ойлгосон гэхэд болно.

Яг одоо хүмүүс өөрсөддөө болон үр хүүхэд, гэр бүлдээ хамгийн ихээр анхаарлаа хандуулах цаг үе. Учир нь өвлийн улирал ид эхэлж буй энэ үед ханиад, томууны дэгдэлт эрс нэмэгдэж, хүүхэд багачууд төдүүгүй хөгшин настнууд ч томуугийн халдвар авч, ханиад томууны дэгдэлт нүд ирмэхийн зуургүй л тархаж, энд тэнд цэртэй ханиасан, толгой өвдсөн гэх шинж тэмдэгтэй хүмүүс олширдог. Түүгээр ч үл барав эцэг эхчүүд томуугийн вирус тээж, бага насны хүүхдүүддээ халдааснаар цэцэрлэг, сургуулиар дүүрэн нусаа татсан балчруудын тоо нэмэгдэж, аль ч шатны эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, коридортоо багталцаж яддаг.

Яг энэ үзэгдэл жил бүрийн хүйтний улиралд ажиглагдах авч бид төдийлөн анхаарлаа хандуулдаггүй. Жил бүр л энэ нөхцөл байдал давтагдаж байх ёстой мэт ойлгож, үнэнээс нүүр буруулсаар өнөөдрийг хүрсэн гэж ч хэлж болно.

Угтаа бид эл явдлаас урьдчилан сэргийлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар ӨЭМТ-үүдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж буй ч сайн дураараа хамрагдаж буй иргэдийн тоо бага байгаа ба томуугийн шинж тэмдэг л илрэхгүй бол өөртөө анхаарал хандуулах хүн тун цөөн.

Гэхдээ бид зөвхөн вакцинаар өөрсдийгөө хамгаалуулна гэвэл энэ нь өрөөсгөл ойлголт. Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх энгийн бөгөөд хялбар маш олон арга бий. Тэр бол яах аргагүй өнөө л ковидын үед амьдралдаа хэвшүүлсэн энгийн дадал зуршил. Хамгийн наад зах нь бид амны хаалтаа тогтмол зүүж, ханиад томууны үед тасралтгүй хэрэглэж хэвших хэрэгтэй. Ингэснээр ханиад томуунаас бага ч болов сэргийлж чадна.

Түүний дараа гараа тогтмол угааж, ариун цэврээ сайтар сахих шаардлагатай. Мөн халуун бүлээн хоол хүнсийг тогтмол хэрэглэж, өөрийнхөө болон үр хүүхдийнхээ дархлаанд санаа тавьж чадвал ханиад томуунаас ангид байж өвлийг өнөтэй давж чадна. Учир нь бид ковидын үед дээрх алхмуудыг ягштал биелүүлж, амьдралдаа хэвшүүлж чадаж байсан тул одоо ч гэсэн амны хаалтаа тогтмол зүүж, ханиад томуунаас сэргийлэх боломж бий бөгөөд энэ өвлийг ханиад томуугүйгээр давж чадна гэдгийг Метро хотын иргэддээ сануулах нь зүйн хэрэг.

ШУУД: Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т өгч шалгуулахаар болсон талаар мэдээлэл өгч байна
ШУУД: Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т өгч шалгуулахаар болсон талаар мэдээлэл өгч байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.