Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ өмнөх эмгэнэлт түүхээ давтахгүйн тулд аймшгийн баяраар 1000 алба хаагч ажиллуулж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын нийслэл дэх Итэвон дүүрэгт аймшгийн баярын үеэр гудамжинд олуулаа нэг дор байсны улмаас 150 гаруй хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Харин энэ жил өмнөх эмгэнэлт хэргийг дахин давтахгүйн тулд гудамжнуудаар 1000 алба хаагчийг ажиллуулах шийдвэрийг тус улсын эрх баригчид мэдээлсэн.

Баасан гаригаас Мягмар гариг хүртэл нийт 16 байршилд алба хаагчдыг байршуулах бөгөөд Итэвон, Хонгдэе, худалдааны Мёндон дүүрэг, Конкук их сургууль орчмын шөнийн гудамж, Ганнам зэрэг газар юм. Харин Баасан, Бямба гаригт онцгойлон олон бужигнана гэж үзэж буй тул 12 цагдаагийн хэсэг, 10 цагдаагийн ангийн 1260 алба хаагчийг байрлууж байгаа гэдгийг Сөүлийн цагдаагийн газраас мэдэгдсэн байна.

Өнгөрсөн жил олон хүн нас барсан Хамилтон зочид буудлын хажуугийн нарийн зайд тусгайлан анхаарал тавьж ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Нийслэлийн 384 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлжээ
Нийслэлийн 384 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.