Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 384 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр болж өндөрлөлөө. Бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улсын заан Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан, улсын начин Д.Хүдэрбулга, Ч.Батчулуун нар тунаж үлдсэн юм.

Ийнхүү Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар үзүүр, түрүүнд шалгарсан бөхчүүдэд шагналыг нь гардуулан өгчээ.

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1994 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд тухайн оны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байсан түүхтэй юм.

Найзууд цувралын жүжигчин Мэттью Перри таалал төгслөө
Найзууд цувралын жүжигчин Мэттью Перри таалал төгслөө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд