УОК-ын Шуурхай штабаар наймдугаар сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгүүдийн талаар мэдээлэл өглөө. ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:
"Наймдугаар сард 8 чиглэлд 14 нислэг үйлдэж иргэдээ татан авах болсон талаар мэдээлсэн билээ."
- БНСУ-Сөүл /2020.08.01/
- АНУ-Сиатлл /2020.08.05/
- БНЭУ-Шинэ Дели, Ханой /2020.08.06/- Энэтхэгт байгаа 150 орчим иргэдийг татаж авах шийдвэрийг гаргасан. Жижиг оврын онгоц явах тул замдаа Вьетнам улсад сумлагаа хийнэ. Ингэхдээ одоогоор нутаг буцах хүсэлтээ гаргасан Вьетнамд байгаа 17 иргэнийг уг нислэгээр авчирна. Уг нислэгийг наймдугаар сарын 6-ны өдөр төлөвлөж байна.
- Япон-Токио /2020.08.07/
- ХБНГУ-Франкфурт /2020.08.08/
- БНЧУ-Прага /2020.08.10/- Иргэдийн зүгээс маш их асуулт тавьж байгаа нислэг. Үүнийг бид наймдугаар сарын 10-ны өдөр хүлээн авах зөвшөөрлийг өгсөн байгаа. Энэ нь ямар учиртай нислэг вэ гэвэл Чехд байгаа иргэд ОУ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар ирэх юм. Тэгэхээр энэ бол Чехийн засгийн газрын санхүүжилтээр Чехийн авиа компаниар үйлдэх нислэг байгаа.
- БНСУ-Сөүл /2020.08.14/
- БНСУ-Сөүл /транзит/ /2020.08.15/ Зөвхөн транзит зорчигчдыг авах нислэг
- БНТУ-Истанбул /2020.08.20/
- ХБНГУ-Франкфурт /2020.08.21/
- БНСУ-Сөүл /2020.08.22/
- Япон-Токио /2020.08.24/
- ХБНГУ-Франкфурт /2020.08.26/
- Австрали-Сидней /Австрали, Зүүн Өмнөд Ази/ 2020.08.27 нислэгүүдийг тус тус үйлдэнэ.
Мөн тусгаарлах байрны нөөц болон нислэгийн зөвшөөрлийг харгалзан үзсэний дараа наймдугаар сард нэмэлтээр 2-3 нислэг үйлдэхээр судалж байгаа гэлээ.