“Арван хоёр жил” цувралыг шинээр эхлүүлж "Хулгана жил" зоосыг худалдаанд гаргалаа. Тус мөнгөн зоос нь 31.1 грамм жин, 38.61мм диаметртэй бөгөөд зоосны хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдэж, Монгол ардын магтаалыг тусган эрдэнийн зүйлийг Swarovski шигтгээгээр төлөөлүүлж хийв.
Түүнчлэн Монголбанкнаас 1 унц, 1кг мөнгөн гулдмайнууд, 4кг үрлэн мөнгийг худалдаалж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг дараах холбоосоор хандаж авна уу:
https://coin.mongolbank.mn/
Эх сурвалж: Монголбанк