Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 630 хүнд шинжилгээ хийснээс 50 настай эмэгтэй, эмэгтэй 14 настай 2 хүнд коронавирус илэрлээ. Уг 2 хүн нь тусгаарлалтад байсан ба давтан шинжилгээнээс илэрсэн.
Бусад шинжилгээний хариуг задалбал:
- Долдугаар сарын 10-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 258 хүнд 3 дахь давтан шинжилгээ,
- Долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 262 хүнд шинжилгээ,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ,
- Тандалтын 10 шинжилгээ,
- Тусгаарлах байранд буй 60 хүний давтан шинжилгээ шинжилгээ,
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 жолоочийн шинжилгээ,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй 3 хүний давтан шинжилгээ,
- Дархан-Уул аймагт тусгаарлагдаж буй 5 хүнээс тус,тус коронавирус илрээгүй.
3 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатны сувилалд шилжлээ. Тус 3 хүн нь 22 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй, 22 настай эрэгтэй бөгөөд 16 хоногийн турш эмчлэгдсэн юм.
Эмчилгээнд 66 хүн байгаагаас 62 хүний биеийн байдал хөнгөн, 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна.