Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр ГХЯ-ны ТНБД боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 29-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж зарим ТНБД, Агентлагийн дарга нарыг томиллоо. 

Тухайлбал,    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Анхбаярыг томилжээ.Тэрээр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн хүү юм. 

Н.Анхбаяр өмнө нь ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. Тэрээр хуульч мэргэжилтэй. 

  • 2000 онд УИХ-ын Тамгын газар 
  • 2007 оноос Гадаад харилцааны яам, дипломат албанд тасралтгүй 13 жил ажиллажээ.
  • Тодруулбал, 2007-2012 онд Гадаад хэргийн яамны Гэрээ эрх зүйн газар мэргэжилтэн, атташе, дэд захирлаар, 2012-2014 онд АНУ-ын Сан-Франциско хотод Ерөнхий консулаар, 2014-2016 онд Гадаад харилцааны яамны Хуулийн хэлтсийн дарга, Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирлаар, 2016 оны сонгуулийн дараагаас ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа юм байна.
"2 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй, 3-4 настнуудын тодорхой хувийг цэцэрлэгт хамруулна"
 
“ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай ЗГ хоорондын хэлэлцээрийн асуудлыг ТБХ, АБГББХ-оор хэлэлцэнэ
“ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай ЗГ хоорондын хэлэлцээрийн асуудлыг ТБХ, АБГББХ-оор хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.