УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын даргад хандан үг хэллээ. Тэрбээр,
"Г.Занданшатар даргад хандаж үг хэлмээр байна. АН-ын бүлэг НӨАТ-ын татварыг 5 хувь болгох, буцаан олголт 2 хувь, төлөлтийг 3 хувь болгох хуулийн төслийг өргөн бариад явж байсан. Гэтэл манай МАН бидний хийж байгаа сайн үйлийг баллуурдах замаар хууль оруулж ирдэг.
Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санал гаргаж 100 мянган хүн санал өгсөн. Одоо хуулиа өргөн барих талаар ажил.
"Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа" гэдэг шиг замын дундаас буцчихав Г.Занданшатар дарга аа" гэлээ.