Кибер аюулгүй байдлын онцлох арга хэмжээ болох Fortinet Accelerate Asia 2023 арга хэмжээ 11-р сарын 1-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.
Accelerate Asia 2023 нь олон улсад зохион байгуулагддаг Global Accelerate 2023 арга хэмжээний шинэ соргог мэдээ мэдээллийг Азийн орнуудын онцлог, туршлагад тусгайлан зориулсан агуулгатайгаар, шинэ гарсан шийдлүүдийн хамт танилцуулах юм. Уг арга хэмжээнд оролцсоноор кибер аюулгүй байдлын чиг хандлага, стратегийн талаар мэдээлэл авахаас гадна хэрэглэгчдийн шилдэг туршлагаас суралцах боломжтой байдгаараа хэдийн салбарын мэргэжилтнүүдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон.
Малайз, Сингапур, Тайланд, Хонг Конг, Филиппин, Индонез, Камбож, Вьетнам зэрэг улсуудад амжилттай зохион байгуулагдсан Accelerate Asia 2023 арга хэмжээний дараагийн зогсоол бол Монгол Улс.
Монгол Улс дахь анхны Accelerate арга хэмжээнд бидэнтэй нэгдэж, хүмүүс, төхөөрөмж болон дата мэдээлэл хаа байхаас үл хамааран Fortinet компани тэдгээрийг хэрхэн хамгаалж, дижитал ертөнцийн ирээдүйг сахин хамгаалж байгааг олж мэдээрэй.
Accelerate Asia 2023 – Монгол дахь арга хэмжээнээс та:
- Fortinet компани нь хэрхэн хиймэл оюун ухаанд суурилсан урьдчилан сэргийлэлт, автоматжуулалт, бодит цагийн хариу үйлдлээр дамжуулан урьд өмнө хэзээ ч байгаагүй ил тод байдал болон хосолмол орчин хоорондох гүйцэтгэлийг хангаж, аюулгүй байдлын үйл ажиллагааг хурдасгадаг талаар;
- Салбартаа тэргүүлэгч цогц платформыг ашиглан сүлжээ болон аюулгүй байдлын үйл ажиллагааныхаа нарийн төвөгтэй байдлыг хэрхэн хялбархан шийдвэрлэх талаар;
- Fortinet-ийн мэргэжилтнүүдтэй уулзаж Zero Trust, SASE, Hybrid Mesh Firewall, Automated SOC-ийг байгууллагадаа хэрхэн нэвтрүүлэх талаар суралцаарай.
Уг арга хэмжээнд Fortinet компанийн удирдах албан тушаалтнууд хүрэлцэн ирж үндсэн илтгэлийг танилцуулахаас гадна, эвентийн үеэр аюулгүй байдлын шинжээчдийн илтгэлүүд, хэрэглэгчдийн хэлэлцүүлэг зэрэг болон Fortinet компанийн кибер аюулгүй байдлын шийдлүүдийн танилцуулга үзэсгэлэн болно. Fortinet-ийн удирдлагууд болон салбарын мэргэжилтнүүд ирээдүйн өсөлтдөө зориулан хөрөнгө оруулалт хийхээс эхлээд өнөөгийн кибер аюулгүй байдлын хамгийн хүнд сорилтуудыг хэрхэн даван туулах тухай сэдвүүдийн талаар мэдээлэл хуваалцах болно.
Accelerate Asia 2023 – Монгол дахь арга хэмжээнд бүртгүүлж бидэнтэй нэгдээрэй: Fortinet Accelerate Mongolia 2023
2023 оны 5 сараас 8-р сарын хооронд зохион байгуулагдсан Accelerate Asia олон улс дахь арга хэмжээний онцлох статистикаас:
• 15 оронд 28 удаагийн арга хэмжээ
• 8,500+ оролцогч
• 3,000+ түншүүд
• 350+ Fortinet компанийн илтгэгчид
• 80+ Гаднын байгууллагын илтгэгчид
• 50+ Хэрэглэгчийн туршлага, дуу хоолой
• 47+ Ивээн тэтгэгч
• Арга хэмжээнд оролцогчдын сэтгэл ханамжийн үнэлгээ: 93%
Азийн бусад улс оронд зохион байгуулагдсан Accelerate Asia 2023 арга хэмжээний тойм бичлэгийг эндээс үзээрэй.
Fortinet компанийн тухай
Fortinet (NASDAQ: FTNT) нь кибер аюулгүй байдлын хувьсал болоод сүлжээ, аюулгүй байдлын үйл ажиллагааг нэгтгэхэд голлох үүрэг гүйцэтгэж буй байгууллага юм. Бидний эрхэм зорилго бол хаана байхаас нь үл хамааран хүмүүс, төхөөрөмж болон мэдээллийг хамгаалах явдал бөгөөд өнөөдөр бид 50 гаруй энтерпрайз түвшний бүтээгдэхүүнээс бүрдсэн хамгийн том нэгдсэн шийдлүүдийн тусламжтайгаар кибер аюулгүй байдлыг таны хэрэгтэй газар бүрд хүргэж байна.
Салбартаа хамгийн өргөн хэрэглэгддэг, хамгийн их патентлагдан, баталгаажсан Fortinet-ийн шийдлүүдийг хагас сая гаруй байгууллага итгэн ашигладаг. Түүнчлэн салбар дахь хамгийн том, өргөн хүрээтэй сургалтын хөтөлбөрүүдийн нэг болох Fortinet сургалтын институт нь кибер аюулгүй байдлын сургалтаараа дамжуулан карьерын шинэ боломжийг хүн бүрд нээлттэй болгох зорилготой ажилладаг.
Fortinet-ийн кибер аюул заналын тагнуул, судалгааны FortiGuard Labs нь цаг тухайд нь, тасралтгүй өндөр түвшний хамгаалалт, урьдчилсан арга хэмжээ авах боломжтой аюул заналын мэдээллээр хэрэглэгчдээ хангахын тулд хамгийн сүүлийн үеийн машин сургалт, хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлж, ашигладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.fortinet.com, Fortinet Blog, FortiGuard Labs сайтаас авна уу.