Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Эрдэнэболд: 2023 оны эхний 10 сарын байдлаар 2630 хүн тун мансууруулах эм, бодисыг хилээр нэвтрүүлэхээр завдсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 33 секунд
mpa.mn

Гаалийн ерөнхий газраас гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн тусгай ажиллагаа, дотоод хяналт, хамтын ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд:

"2023 оны эхний 10 сарын байдлаар Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд нийт 1578 зөрчлийг илрүүлэн ажилласан. Үүнээс 32 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсныг холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.

Үүнд:

-17 удаагийн үйлдлээр 5 нэр төрлийн 2630 хүн тун мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг нэвтрүүлэхийг завдсан

-2 удаагийн үйлдлээр нийт 4,591грамм буюу 4,6 кг алтан гулдмай

-6 үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйл

1 үйлдлээр 375 килограмм химийн бодисыг бүртгүүлэлгүй, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус тус гаалийн гаалийн хяналт шалгалтын явцад холбогдох хуулийн байгууллага, тагнуулийн газартай хамтран илрүүлэн ажиллалаа.

Мөн ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын нэг боомт нийт 24 боомт болон 160 орчим гаалийн хяналтын бүсэд 1700 орчим хяналтын камер бүхий телехяналтын нэгдсэн системээр гаалийн болон бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна.

Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "төв" ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ ажиллагааны хүрээнд импортын гаалийн бүрдүүлэлтийн 0,42 хувьд онилгоо хийж дахин болон хамтарсан хяналт шалгалт хийж ажиллахад нийт онилгооны 70,3 хувьд нь зөрчил дутагдал илэрсэн.

Энэхүү нөхцөл байдлаас үндэслэн гаалийн байгууллагаас цаашид хууль бус барааны эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг сайжруулах зорилгоор сэжигтэй гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэлд хийх онилгоо, дахин шалгалтыг нэмэгдүүлэн ажиллах болно" гэв.

ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
МАН-ын бүлэг 2025 оны төсөвт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
МАН-ын бүлэг 2025 оны төсөвт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.