Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр байшин шатаж, хоёр гэр бүлийн 7 хүн галд өртөж нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Өнгөрсөн шөнө гал түймрийн улмаас 7 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал,

Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага наранд байшин шатаж байна дуудлага ОБГ-т 03:48 цагт ирсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6*6 хэмжээтэй 2 байшин бүрэн шатаж, нэмэлт дуудлагаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, галын тархалтыг 04:50 цагт зогсоож, бүрэн унтрааж ажилласан байна.

Уг гал түймэрт өртөж 7 иргэн амь насаа алдсан. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалт явагдаж байгаа аж.

Д.Ганбат Азийн наадмаас алтан медаль хүртлээ
Д.Ганбат Азийн наадмаас алтан медаль хүртлээ
 
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.