Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бөхчүүдэд зориулсан сургалтыг улирал бүр зохион байгуулж, соён гэгээрүүлэх чиглэлд анхаарч ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулж, Монголын Үндэсний бөхийн холбоонд прокурорын мэдэгдэл хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбоо прокурорын мэдэгдлийн дагуу хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хариу ирүүлсэн байна.

Тодруулбал, тус холбооноос Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 суманд ажиллаж, амьдарч байгаа бөхчүүдэд Монгол үндэсний бөхийн уламжлалт ёс жаяг, бөхийн жудаг, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар улирал бүр сургалт зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаар болсон байна.

Лу.Гантөмөр: МоАХ-ны залуучуудыг би нэр дэвшүүлнэ. Хууччуудтай бол ярих юм их бага байгаа шүү
Лу.Гантөмөр: МоАХ-ны залуучуудыг би нэр дэвшүүлнэ. Хууччуудтай бол ярих юм их бага байгаа шүү
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд