Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Барилгын материалд тавигдах стандартын шаардлагыг худалдан авагчид бүү хэл худалдаа эрхлэгчид ч мэддэггүй

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 16 секунд

Та бидний төдийлөн анзаардаггүй ч хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хамгийн чухал нөлөө үзүүлэх зүйл бол барилгын материал. Чанартай барилга гэж бат бөх байхаас гадна чанартай материалаар баригдсан барилга гэж хэлж болно. Гэвч иргэд барилгын чанар стандартыг чухалчилж үздэг ч барилгын материалд тавигдах стандартын шаардлагыг төдийлөн анхаардаггүй байна. Иймд Ubn.mn сайтын сурвалжлах баг энэ удаагийн сурвалжилгаараа барилгын материалд стандарт шаардлага байдаг эсэх мөн худалдан авагчид хийгээд борлуулагчид барилгын материалын стандартын талаар мэддэг эсэхийг сурвалжиллаа.

100 айл худалдааны төв,

Ubn.mn сайтын сурвалжлах баг хүмүүсийн хамгийн ихээр үйлчлүүлдэг тэр дундаа барилгын материалын төв цэг болох 100 айл худалдааны төвийг зорив. Учир нь 100 айл худалдааны төвд олон олон барилгын материалын худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүн зардаг бөгөөд барилгын материалын чанар стандартыг бага ч болов гадарлах учиртай хүмүүс юм.

Худалдаа эрхлэгчид барилгын материалын чанар стандартыг мэддэггүй

Гэвч бид худалдаа эрхлэгчдээс барилгын материалд тавигдах стандарт шаардлагыг мэддэг эсэхийг асуухад мэддэг хүмүүс тун цөөн байв. Учир нь худалдаа эрхлэгчид бөөний төвөөс бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг тул барилгын материалын стандарт болон зөвшөөрлийн талаар төдийлөн мэддэггүй гэдгээ илэрхийлж байлаа.

Харин худалдан авагчид чанараас илүүтэй үнийг чухалчилдаг гэдгээ илэрхийлж байв. Түүгээр ч зогсохгүй хүмүүсийн ам дамжсан яриагаар сонголт хийж, стандарт шаардлагыг чухалчилж үздэггүй гэв.

Тэгвэл худалдан авагч иргэн,

Стандарт, шаардлагыг нь шалгаж мэдэхгүй учраас хүмүүсийн аль сайн гэснийг нь л сонгож авдаг

"Барилгын материал ч гэлтгүй бүх зүйлд л өөрийн гэсэн стандарт шаардлага байгаа байх. Гэхдээ барилгын материалд стандарт байдаг гэдгийг сайн мэдэхгүй байна. Стандарт байсан ч гэсэн худалдан авагч бид шалгаж чадахгүй учраас хүмүүсийн аль сайн гэснийг нь л сонгож авдаг" хэмээв.

Тэгвэл бид барилгын материалд стандарт шаардлага байдаг эсэхийг тодруулахаар Стандарт хэмжил зүйн газрыг зорив.

Стандарт хэмжил зүйн газар,

Бид Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаатай ярилцахад тэрбээр,

Монгол Улсад мөрдөгдөж буй 6580 стандартын 155 нь барилгын материалд хамааралтай

"Монгол Улсын хэмжээнд 6580 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс 618 стандарт нь барилгын салбарт буюу зураг төсөл, бүтээгдэхүүн гэх мэт багтаж байгаа. Бүтээгдэхүүний хувьд авч үзвэл нийт 155 стандарт шаардлага байдаг.

Эдгээр стандартыг ангилбал 16-20-иод нэр төрлийн бүтээгдэхүүн дээр 150 стандарт хэрэгжиж байна. Жишээлбэл, Цементээр хайж үзвэл 52 стандартын нэр төрөл гарч ирнэ. Үүнд чанар болон орц найрлага, агуулгын гэх мэтчилэн стандарт бий. Харин бүтээгдэхүүний хувьд жишээ авч үзвэл цонхонд л гэхэд 3 стандарт шаардлага тавигдаж байдаг.

Стандарт хэмжилзүйн газар нь холбогдох 64 техникийн хороогоор стандартыг хэлэлцүүлж, төр, хувийн хэвшил, их дээд сургууль, ААН-үүдээр хэлэлцүүлж, олон нийтээс санал аваад баталсан стандартыг веб сайтдаа байршуулдаг. Баталсан стандарт байршсан цагаасаа эхлээд мөрдөгдөж эхэлдэг" хэмээв.

Тэгвэл Монгол Улсын хил гаалиар буюу импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнд заавал баталгаажуулалт хийгдэх бүтээгдэхүүний жагсаалт гэж байдаг. Үүнд 230 гаруй барилгын бүтээгдэхүүн байдаг байна. Энэхүү бүтээгдэхүүнд,

Гаалийн Ерөнхий газар бүрдүүлэлт, татварын асуудлыг хэрэгжүүлдэг. Бүтээгдэхүүний хяналтыг Барилга хот байгуулалтын бодлого хэрэгжилт салбарын хяналтаа хийдэг. Харин бүтээгдэхүүнийг сорил туршилтын лабораторитой 3 ААН хийдэг байна.

Гаалиар орж ирэх бараа бүтээгдэхүүний стандарт шаардлагыг шалгаж, тохирлын гэрчилгээ олгодог байгууллагын тоог нэмэх шаардлагатай

Тухайн барилгын импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүн стандартын шаардлагад нийцсэн эсэхийг шалгаж, тохиролын гэрчилгээ олгодог. Энэхүү 3 ААН сүүлийн 3 жилийн хугацаанд 600 ААН-ын 700 гаран тохирлын гэрчилгээг олгосон байгаа аж. Гэхдээ уг салбарын стандартыг шинэчлэх шаардлага үүсэж байгаа бөгөөд тохирол баталгаажуулдаг лабораториудын тоог нэмснээр тухайн үйлдвэрлэл үйлчилгээ илүү хүртээмжтэй хүрэх боломжтой болох юм.

https://estandard.gov.mn/

Бид Стандарт хэмжилзүйн газрын цахим хуудас руу зочилж, барилгын салбар болон тэр дундаа барилгын материалын материалд тавигдах стандартын шаардлагуудыг харахад олон төрлийн стандарт байсан юм. Хэрэв уншигч та бүхэн сонирхож үзэхийг хүсвэл https://estandard.gov.mn/standard?start=%D0%B1&per_page=2 цахил хаягаар зочлох боломжтой.

Барилгын материалын стандартын шаардлага магадгүй та бидний амьдралд төдийлөн хамааралгүй мэт санагдах авч, өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдалдаа анхаарч стандартын гэрчилгээтэй байгууллагаас барилгын материалаа сонгож авах нь зүйн хэрэг юм. Гэвч иргэдийн нийтлэг гаргадаг алдаа бол чанартай, сайн гэсэн ам дагасан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нь элбэг бөгөөд тохиролын гэрчилгээтэй газраас бараа авах талаар мэддэггүй байна. Учир нь чанартай барилгы барихыг хүсвэл чанартай материалыг сонгох нь зүйн хэрэг биз ээ.

Ч.Ундрам: Боловсролын сайд боловсролтой байх хэрэгтэй
Ч.Ундрам: Боловсролын сайд боловсролтой байх хэрэгтэй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.