АН-ын дарга Л.Гантөмөр мэдээлэл өгөв. Тэрбээр "Ирэх оны төсөв хөөсөрсөн алдагдалтай байлаа гэхэд эргээд том том үйлдвэрүүд босоод ирэх ёстой. Нөгөө хөдөө аж ахуйн бирж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн парк, нөгөө Сайншандын парк гээд чухал юманд хөрөнгө оруулж байвал бид ойлгоно.
Харин чухал биш аравхан машин явдаг газар зам тавьдаг, 100 хүн цугласан газар 500 хүний соёлын төв байгуулдаг, хүн очихгүй эргэлтэнд орохгүй газар руу монгол төрийн мөнгийг зарцуулж байгаа нь элс рүү ус хийж айгаатай адил цацаж байгаа нь үнэхээр харалган байна. Энэ төсвийн хууль ирэх жил хэрэгжихгүй. Орлого, зарлага нь ч бүтэлгүйтэх байх. Бэлэн мөнгө тараах ажил руу энэ хүмүүс явах гэж байна. Ирэх жил сонгууль угтаад 1, 2 их наядыг тараана. Тараах аргаа яаж гаргаж ирэх гэж байгааг бид сайн ойлгохгүй.
4 жил сонгогчдоосоо холдсон хүмүүс одоо гэнэт очоод за би бүх юмыг чинь бариад өгье гэдэг худлаа, боломжгүй. Монголын энэ том газар нутагт гуравхан сая хүнд зориулаад бүх хүнд зориулсан мөнгөний урсгал хийх юм бол ямар их хохиролтойг бид өнгөрсөн 10 жилд харчихлаа. Хангалттай харлаа. Одоо эндээс ойлгох хэрэгтэй. Зүгээр л эрх барина, дарга болно гэсэн ийм хууль, ийм бодлого цаашаа явж болохгүй" гэлээ.
АН-ЫН ДАРГА: Монголын мөнгийг элс рүү ус хийж байгаатай адилхан цацаж байгаад харамсаж байна ‼️‼️
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) October 25, 2023
Ийм их алдагдалтай, зарлагатай 2024 оны төсвийн бодлого хэрэгжихгүй. Ирэх жил бэлэн мөнгө тараах ажил руу МАН явах гэж байна ‼️‼️@gantumurLU @ch_unurbayar @rdavaadorj… pic.twitter.com/6QXRQVfkL3