Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төлбөр авах цэгүүд цахимжсанаар орлого гурав дахин өсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2022 оны аравдугаар сарын 22-нд Улаанбаатар хотыг тойрсон зам ашигласны төлбөр авах цэгүүд /ТАЦ/ буюу бидний хэлж заншсанаар товчоодын төлбөрийг бэлнээр бус цахимаар нэхэмжилдэг болсон. Тэгвэл нэг жилийн хугацаанд бэлэн бус орлогын хэмжээ гурав дахин өссөн үр дүн гарсан байна.

Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын байдлаар нийслэлийг тойрсон Эмээлт, Налайх, Хоолт, Өлзийт болон Хөшигийн хөндийн төлбөр авах цэгүүд 4.2 тэрбум төгрөгийн бэлэн орлого төвлөрүүлж байсан бол цахим шилжилтийн үр дүнд 12.1 тэрбумын нэхэмжлэх үүсээд байна.

Гэвч бэлэн бус орлогын эргэн төлөлтүүд төдийлэн хангалтгүй байна. Тухайлбал 12.1 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн 19.5 хувь буюу 2.3 тэрбум төгрөг төлөгдсөн байна.

Цахим шилжилтэд иргэдийн үүрэг оролцоо өндөр байгааг албаныхан онцолж байна. ТАЦ-ээр нэвтэрсэн даруйд тухайн автомашинд нэхэмжлэл очиж байгаа ба тухайн цаг хугацаанд нь төлбөрөө төлөхгүй, орлого урт хугацаагаар тасалдсан тохиолдолд эргээд бэлнээр мөнгө хураадаг байсан үе рүү буцаж болзошгүй эрсдэлтэй байгаа юм.

Бэлэн бус орлогын төлөлтийг нэмэгдүүлэхийн тулд Зам тээврийн хөгжлийн яамнаас зарим албан журмуудыг баталсан байна. Тухайлбал, автомашины оношилгоонд ороход болон бусдад худалдахад, нэр шилжүүлэхэд зам ашигласны төлбөрийг төлсөн байх шаардлагыг тавьж байна. Энэ нь тээврийн хэрэгслийн хариуцлагын нэгдсэн тогтолцоонд бүрдүүлэх зорилготой аж.

Төлбөрийг Ezam.mn сайтаар нэвтрэн автомашины улсын дугаараар хайлт хийн төлөх боломжтой. Мөн ЕBarimt аппликэйшний хялбар бүртгэл хэсэгт автомашинаа бүртгүүлснээр зам ашигласны төлбөрийг улирал тутмын НӨАТ-ын буцаан олголтоос суутгуулах боломжтой.

Цаашид орон даяар үйл ажиллагаа явуулж буй нийт 34 ТАЦ-ийг үе шаттайгаар цахимжуулах ажил үргэлжилж байна.

Б.Баярсайхан: 12-17 насны 560 гаруй хүүхэд жилдээ абортод орж байна
Б.Баярсайхан: 12-17 насны 560 гаруй хүүхэд жилдээ абортод орж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.