АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп том хүү Доналд Трамп Жуниорын хамт. /Зургийн эх сурвалж: CNBC/
ТҮЛХҮҮР МЭДЭЭЛЭЛ:
- Доналд Трамп Жуниор маск зүүхгүй байхыг уриалсан бичлэгийг өөрийн твиттер хаяг дээрээ нийтэлжээ.
- Түүний хаягийг 12 цагийн хугацаатайгаар Твиттерээс хязгаарлан идэвхгүй болгосон байна.
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трампын том хүү Доналд Трамп Жуниор твиттер хаяг дээрээ вирусээс хамгаалагдахын тулд “хүмүүс маск зүүх шаардлага байхгүй” хэмээн ярьж буй нэгэн эмчийн бичлэгийг нийтэлсний дараа түүний хаягийг Твиттерээс 12 цагийн хугацаатай хаасан байна.
Тус бичлэг энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн олон нийтийн сүлжээнд хурдтай тархсан бөгөөд Twitter, Facebook, Youtube хуудаснууд уг бичлэгийг тархсан даруйд нь устгаж эхэлсэн юм.
Ерөнхийлөгч Трамп уг твиттер дээр тархсан бичлэгийг зүгээр л ‘retweet’ хийж хуваалцсан, харин түүний хүү Трамп Жуниор уг бичлэгийг өөрийн хаягнаас твиттерт ‘upload’ хийн нийтэлсэн учраас түүний хаягийг түр хугацаанд хаасан хэмээн Твиттерээс мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN