2021-2023 онд Улаанбаатар хотод 49 цэцэрлэг, 19 сургууль, зургаан бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хоёр спорт заалны барилга барьж, ашиглалтад оруулсан байна.
Ингэснээр цэцэрлэгийн орны тоо 9390, сургуулийн суудлын тоо 12,228, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын суудлын хүчин чадал 1660-аар нэмэгдсэн юм. Мөн хугацаанд эрүүл мэндийн салбарын 10 байгууламжийг ашиглалтад орууллаа.