Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгос дахь Монгол оюутан залуучууд чуулах гэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

Солонгос улсад албан бус тоогоор манай улсын 5,000 гаруй оюутан залуучууд сурч байна. Сүүлийн үед БНСУ-ыг зорихоор явж буй оюутнууд ихэссэнтэй холбогдуулан их сургуулийн орчинд хурдан дасан зохицох, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх, амжилттай суралцах арга барил эзэмших, цаашлаад бэлтгэгдсэн боловсон хүчин болоход өмнөх төгсөгчид нь чиглүүлэн дэмжих, бие даасан оюутан болоход нь туслах зорилгоор “FOLLOW YOUR DREAM” оюутны хөгжлийн хөтөлбөрийг зохион байгуулж байна.

Тус хөтөлбөрийг БНСУ дах Монгод Улсын Элчин сайдын яам, Сөүл дэх Улаанбаатар хотын төлөөлөгч, GLORY SEOUL, “EGSHIGLEN”, “GMA” компаниуд, ACE боловсролын төв гээд олон байгууллага дэмжин оролцож байгаа аж.

Let’s Ko&Mong Network НҮТББ-ын залуучуудын зүгээс анхны чуулга уулзалтаа өнгөрсөн гуравдугаар сард хийж оюутнууддаа зориулсан ментор хөтөлбөр, сайн дурын ажил гээд өөрийгөө хөгжүүлэхэд олон арга хэмжээг зохион байгуулж байсан бол 2 дахь чуулга уулзалтаа энэ сарын 10 сарын 14-ны өдөр Сөүл хотноо зохион байгуулах гэж байна.

Энэ удаа Harward, Yonsei, Korea, Ewha Womans University зэрэг шилдэр их дээд сургуулийг төгсөөд Шинжлэх ухаан, IT мэдээлэл технологи, олон улсын харилцааны чиглэлээр сурч төгсөөд мэргэжлээрээ БНСУ-ын төрийн дээд байгууллага болох Үндэсний Ассамблейн ордон, томоохон групп болох Samsung, Sk мөн боловсролыг байгууллага Korea University, судалгааны хүрээлэн зэрэгт ажиллаж буй шилдэг Монгол залуусыг урьжээ.

Чуулга уулзалтаар эх орныхоо хөгжилд Солонгос дахь залуусын хувь нэмрийг хэлэлцэхээс гадна, байгаль орчин,шинжлэх ухаан, IT мэдээлэл харилцаа, барилга, нийгмийн оролцоо, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, сонирхолтой илтгэлүүдийг танилцуулах юм байна.

Сануулахад, "Let’s Ko&Mong Network НҮТББ нь Монгол улс болон БНСУ-д үйл ажиллагаагаа явуулдаг Солонгос дахь Монгол залуус болон төгсөөд эх орондоо ирсэн залуучууд нэгдсэн байгууллага бөгөөд 2013 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй ашгийн бус ТББ юм. Let’s Ko&Mong Network НҮТББ-ын залуус эх орон руугаа чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг аж.

Х.Ганхуяг: Хүүхдийн аюулгүй байдлын асуудалд сургууль, цэцэрлэг нь ойрхон байх ёстой
Х.Ганхуяг: Хүүхдийн аюулгүй байдлын асуудалд сургууль, цэцэрлэг нь ойрхон байх ёстой
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.