Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хилийн цэргийн алба хаагч өөрийгөө буудаж амиа хорложээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хилийн цэргийн гэрээт алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт Дорнод аймгийн хилийн цэргийн 0275 дугаар ангид алба хааж байсан 22 настай залуу харуулын байрандаа өөрийгөө буудаж амиа хорлосон байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад,

"Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хилийн цэргийн заставын харуулын байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад, Хилийн цэргийн дугаар ангийн гэрээт цэрэг 22 настай, эрэгтэй “Э” нь галт зэвсгээр өөрийгөө буудсан байж болзошгүй байдалтай амь хохирсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.

ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
 
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.