Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн юм.
Саналыг бүлгийн дарга Д.Ихбаяр танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигч Х.Нямбаатараас асуулт тавьж, саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн 78.57 хувь нь дэмжлээ. Ийнхүү Нийслэлийн ИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Х.Нямбаатарыг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барихаар тогтов.
Тэрбээр Хотын даргаар томилогдсоныхоо дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.