Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амралтын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, сэрүүхэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Амралтын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, сэрүүхэн байх аж. Мөн энэ сарын 05-09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулж байна.

Энэ сарын 05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 07-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 08-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна. 06, 07-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

С.Бямбацогт: С.Батдөлийн 500 саяын авлигалын хэргийн эх үүсвэр нь миддлингийн тээвэр байсан
С.Бямбацогт: С.Батдөлийн 500 саяын авлигалын хэргийн эх үүсвэр нь миддлингийн тээвэр байсан
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.