Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум, 5 дугаар багийн “Ямаат” гэдэг газар тус сумын харьяат малчин Е нь энэ сарын 02-ны өдрийн 09:00 цагийн орчим “Ачит” нуурын орчим малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь маргааш өдөр нь гэрийнхээ гадна гүйж ирсэн байна. Иймд орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй, нуурын усанд осолдсон байж болзошгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг ОБГ-т аравдугаар сарын 03-ны өдрийн 20:40 цагт ирсэн байна.
Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид аравдугаар сарын 04-ний өдрийн 11:00 цагт ангиас гарч 130 км замыг туулан 18:25 цагт очиж, Ногооннуур сумын харьяат малчин Е/40 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:45 цагт “Ачит” нуурын ус /4 метрийн гүнээс/-аас цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.